Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалга гаргажээ

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛАХ НЬ Бүх нийтийн бэлэн байдалд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах зарчмыг чанд мөрдөж ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс УРИАЛЖ байна.   Бүх нийтийн бэлэн байдлын үед: – иргэдэд худал, ташаа мэдээлэл тарахаас сэргийлэх, – сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн мэдэх эрхийн төлөө үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих, – сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна. Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтална. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, хүчирхийлэл, эмх замбараагүй, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн … Continue reading Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалга гаргажээ